|

Бууз жигнэх хугацааны тухай нэг богинохон домог

saikhnaa 2020/01/08 923 0

Эрт цагт ямар цаг гэж байсан бууз жигнэх хугацааг Монголчууд дуугаар баримжаалдаг байсан гэнэ.Нутаг нутагт янз бүрийн дуугаар баримжаалдаг байж.Гэхдээ ихэнх нутагт Монгол ардын дуу "Эрүү цагаан болжмор шувуу" дуугаар буузныхаа цагийг баримжаалдаг байж.

Буузаа тогоон дээрээ тавиад "Эрүү цагаан болжмор шувуу" дууны 50 бадгийг амандаа аялаж дуусаад буузаа гаргахад яг таардаг байсан гэнэ.Бүр сүүлд 19-р зууны эхэн үеэс хаа нэг газар цаг дэлгэрснээр бууз жигнэх минут тогтсон байна.

Анх Хүрээний Хятад гуанзны тогооч Ли овогт, Монголчуудын буузаа жигнэхдээ аялдаг дууны хугацааг 15 минут орчим юм байна гэдгийг тогтоосон юм гэнэ лээ.За за богинохон домог гэсэн чинь мангар урт болох янзтай ингээд өндөрлөе дөө

Санал болгох

Сэтгэгдэл

top