|

“Соёлыг түгээе” үндэсний хөдөлгөөн Эрдэнэт хотоос эхэллээ

mart 2020/01/13 396 0

Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хамтран "Соёлыг түгээе” үндэсний хэмжээний хөдөлгөөнийг Эрдэнэт хотоос эхлүүллээ. Уг үйл ажиллагааны нээлт Уурхайчин соёлын ордонд боллоо.

 

Нээлтэд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл, УДЭТ-ын жүжигчин, "Солонго үүл” киноны ерөнхий найруулагч МУСТА Б.Одончимэг, "Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч МУСТА, Beatbox Б.Нарандэлгэр, мөн "Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч дуучин С.Гантогоо зэрэголон уран бүтээлч оролцлоо.

Тэд соёл, урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх болон нийгэм дэх соёлын нөлөөний талаар илтгэл тавилаа. Мөн архины хор уршиг, архигүй нийгмийг бүтээх талаар сонирхолтой ярилцлага, лекц, илтгэл танилцуулсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top