|

Гамшиг, ослоос сэргийлэх нөлөөллийн ажилд эмэгтэйчүүд нэгдэж байна

mart 2020/01/13 92 0

Аймгийн ИТХ, ОБГ,  Улаан загалмайн хороо хамтран "Эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг өнгөрсөн онд улсын хэмжээнд болсон гамшгийн эрсдэлийг бууруулах чуулганаас гарсан санаачилгыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ. 

Сургалтын гол агуулга нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахдаа эмэгтэйчүүдээр дамжуулан нөлөөллийн аргыг хэрэглэхийг заажээ. Тодруулбал, эмэгтэйчүүдээс бүрдсэн есөн баг ажлын байр, гэр бүл, найз нөхөд, олон нийтэд сургалт, сурталчилгаа хийх юм. Нэг жилийн турш үргэлжлэх уг ажлын үр дүнд 4500 гаруй иргэн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болох ажээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top