|

ШӨХТГ-ын удирдлагууд Орхон аймагт ажиллаж байна

mart 2020/01/14 397 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна.

Тус газар энэ оныг "Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих жил” болгон зарлаж үүний хүрээнд хийх ажлын талаараамэдээлэл өгч, хөдөө орон нутаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн байцаагч нарын үйл ажиллагаатай танилцаж иргэдийн гомдол мэдээллийн дагуу ажиллалаа. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, худалдаа үйлчилгээний төв болон цахилгаан, эрчим хүчний байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзсан юм.

Тус газар өнгөрсөн онд 200 гаруй өргөдөл, гомдол хүлээн авснаас 90 гаруй хувь хууль, дүрэм зөрчсөн тухай гомдол байжээ. Мөн "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой 18 гомдол ирснээс 10 нь хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой байсан аж.

 

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон сүлжээ компани, уул уурхайн олборлолтын компаниуд аливаа маргаан, гомдлыг шийдвэрлэхдээ уддаг төдийгүй хэрэглэгч, үйлчлүүлэгч, иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авдаггүй зэрэг зөрчил их байгааг орон нутгийн иргэд хэлж байлаа. Иймээс энэ асуудалд онцгой анхаарч өгөхийг хүсч байв.


Санал болгох

Сэтгэгдэл

top