|

“Гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд ОБГ-т сургалтын танхим байгууллаа

mart 2020/01/17 286 0

Сендайн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт "Гамшигт тэсвэртэй хот” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхимыг иж бүрэн тохижуулжээ.

Сургалтын танхимын нээлтэд ОБЕГ-ын төлөөлөл болон аймгийн удирдлагууд оролцлоо. "Гамшигт тэсвэртэй хот” төслийн гол зорилго нь гамшгийн тухай ойлголтыг олон нийтэд ойлгуулах, гамшигт бэлэн байх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээх юм. Үүний хүрээнд сургалтын танхимыг нээж байгаа гэж аймгийн ОБГ-ын дарга Г.Ганбаатар хэллээ.

Уг төслийн хүрээнд Орхон аймгийн зургаан багт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тухайлбал, иргэдийн амьдрах, амрах, зорчих орчинд саад учруулж буй хэсгийг засварлах, гүүрэн гарц хийх, үер, усны аюултай нөхцөлд амьдарч байгаа бол түүнээс сэргийлж далан байгуулах зэрэг олон ажил хийх ажээ. Баг бүрт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top