|

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагын зорчиж явсан автомашин ноцтой осол гаргаж, нэг иргэн амиа алджээ

mart 2020/01/20 194 0

Шинэ оны өмнөхөн 2019 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эзэмшлийн 00-43 УБН улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин зам тээврийн ноцтой осол гаргаж, нэг иргэн амиа алдсан харамсалтай гарчээ. 

 

Хэргийг тодруулбал, тухай өдөр /2019.12.30/-ийн 13:45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг, Орхон голын орчимд 00-43 УБН улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ, гүйцэж түрүүлсэн автомашинаа шүргэж, эсрэг урсгалд зорчиж явсан "Toyota Voltz” маркийн автомашиныг мөргөсний улмаас "Toyota Voltz” маркийн автомашинд зорчиж явсан иргэн Г газар дээрээ нас барж, талийгаачийн нөхөр нь буюу жолооч нь тархины хүнд гэмтэл авчээ. 

Бид энэ тухай албан эх сурвалжаас тодруулахад, "2019 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р багийн нутагт 00-43 УБН улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин зам тээврийн осол гаргаж, нэг иргэн амиа алдсан хэрэг бүртгэгдсэн. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэсэн юм. 

-00-43 УБН УЛСЫН ДУГААРТАЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АВТОМАШИНД
УЛААНБААТАР ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА
НӨХРИЙН ХАМТ ЗОРЧИЖ ЯВСАН УУ-

Зарим эх сурвалжийн мэдээлснээр "Осол гаргасан Ланд-200 маркийн автомашин нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Улаанбаатар хотод унадаг автомашин бөгөөд, осол гарах үеэр тус автомашинд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар  хот дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа, түүний нөхөр болоод жолоочийн хамт гурвуулаа зорчиж явжээ. 

Мөн тэд ослын дараа хүмүүсийг сандарч байх үеэр автомашиныхаа номерыг тайлж аваад, автомашинаасаа огт гараагүй, осолдсон хүмүүст огт тусламж үзүүлээгүй, утсаар яриад суугаад байсныг гэрчүүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, талийгчийн нөхөр автомашиндаа хавчуулагдчихаад гарч чадахгүй хэдэнтээ ухаан алдаж сэргэхдээ "ирээд туслаач” гэж хашхираад байхад нэг ч хүн гарч ирж тусламж үзүүлээгүй байна. Сүүлд нь онцгой байдлынхан ирж автомашиныг нь тайрч хохирогчдыг гаргаж авчээ. 

Мөн цагдаад осол гаргасан автомашины арын суудалд сууж явсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа болон түүний нөхөр "Бид энэ жолоочийг танихгүй. Замын хүмүүс. Зүгээр дайгдаж явсан юм” гэж хэлсэн байгаа юм. Хамгийн хачирхалтай нь осол болсон газарт Эрдэнэтээс автомашин очиж, осол гаргасан автомашины арын тээшний хэсгээс маш их хэмжээний үнэтэй архи дарс, ундаа пиво шилжүүлэн ачихыг гэрчүүд харжээ” гэж эх сурвалжид мэдээлжээ

Мөн эх сурвалжийн мэдээлэлд "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нь  нөхрийн хамтаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын шинэ жилийн үйл ажиллагаанд явж байсан гэх бөгөөд багагүй яарч байжээ. 

Хохирогчдын хувьд, осол гарах үед Улаанбаатар хотод байдаг хүүхдүүд дээрээ очиж шинэ он гаргахаар явж байсан бөгөөд Эрдэнэт хотын "100 айл” худалдааны төвд лангуу түрээсэлж барилгын материалын бичил бизнес эрхэлдэг байжээ. Хамгийн харамсалтай нь осол гаргагчид нэг удаа жолоочоо явуулснаар өөрөөр өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэрийнхэнтэй огт уулзаагүй бөгөөд гарсан нөхцөл байдлыг намжаах оролдлого хийж байж магадгүй гэх яриа байна” гэж эх сурвалж мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй ЭНДЭЭС орж уншина уу.

 
Эх сурвалж: isee.mn

 


Санал болгох

Сэтгэгдэл

top