|

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй, сонирхоод орсон гэсэн

saikhnaa 2020/01/20 376 0

УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Австрали Улсад томилолтоор ажилласан гишүүд казино хэсч яваад баригдсан бичлэгийг Zarig.mn сайт олон нийтэд дэлгэсэн. Үүнээс үүдэж УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "казино" хочтой болсон. 

Харин энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сонгуулийн тойргийн тухай мэдээлэл хийх үеэр гишүүд казино тоглосон эсэхд  сэтгүүлчдийн асуултанд хариулав. 

Тэрээр "Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. Тухайн хүн казинод тоглоогүй. Сонирхох байр сууринаас ороод гарсан гэсэн. Хэрэв тоглосон бол хариуцлага яригдах байх. Одоо тоглосон гэж хариуцлага ярих нь буруу байх” гэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top