|

Ц.Ганхуяг: Олон нөхцөл байдлаас болж СӨХ үйлчилгээний үнээ нэмсэн

mart 2020/01/20 114 0

Хөдөлмөрийн хөлснийдоод хэмжээ420 мянган төгрөг болсон учир СӨХүйлчилгээний хураамжаа нэмэхээр боллоо гэжтус холбооныдарга Ц.Ганхуягхэд хоногийн өмнө мэдээлсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Танай байгууллагыг үйлчилгээ муутай, хариуцлагагүй байж мөнгөө нэмлээ гэж иргэд буруутгаж байна. Та үнээ нэмж байгаа шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-2014 онд СӨХүйлчилгээнийзардалдаа3500 төгрөгийг авч эхэлсэн. Тэр үед дөрвөн давхар байрны зургаан орц, таван давхар байрны дөрвөнорцыгнэг үйлчлэгчцэвэрлэж цалинавдаг байлаа.Гэтэлодоотаван давхар байрны найман орц, дөрвөн давхар байрны 10 хүртэлхорцоднэг үйлчлэгч ажиллаж байна.

СӨХ үйлчлэгчдийн цалинд 2014 онд 192000 төгрөг өгдөг байсан. Тэр үедээ цалингийн доодхэмжээндтааруулаадайл өрхөөс 3500 төгрөг авдаг байлаа. Гэтэл биднээс шалтгаалахгүйгээр цалингийн доод хэмжээ 2017 онд 240 мянга, 2019 онд 320 мянга, 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс 420 мянга болж өслөө.Ингэхээрнэг үйлчлэгчийг/нийгмийн даатгалтай нь бодвол/470 мянган төгрөгөөр цалинжуулахаас өөр аргагүй болсон. Бид иргэдээс авсан мөнгөөрөө орцны цэвэрлэгээ, үйлчилгээ,сантехник, гэрэлтүүлгийг засварлаж мөн цалингаа олгодог.Орон нутгийн удирдлагууд СӨХ-д орон сууцны хорооллын бүх дээврийг засварлаж өгсөн гэж ярьж байна. Энэ чинь Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс нэг удаа бүгдийг нь хийж өгөхшийдвэрээрхийж байгаа ажил. Одоо төр нэг удаа хийсэн болцаашид засварүйлчилгээгСӨХ хариуцна. Энэ мэтчилэн олон нөхцөл байдлаас болж үйлчилгээний үнээ нэмсэн.

-Засварүйлчилгээнийзардлыгхэрхэнтооцдог вэ?

-Засвар үйлчилгээнийзардлыгтооцохдоо нэг метрквадратталбайг 120 төгрөгөөр боддог. Жишээ нь нэг өрөө байрдунджаар39.5 метр кв байдаг. Энэ талбайг 120 төгрөгөөр үржүүлбэл ойролцоогоор 5000 төгрөг болно. Энэ мөнгийг цэвэрлэгчийнажлын хөлс болон цэвэрлэгээнийус,хэрэглэгдэхүүн,цахилгаан эрчим хүч,орцынгэрэлтүүлгийнтөлбөрт зарцуулдаг. Гэтэл бид орц байтугайгаднахорчноо гэрэлтүүлж байна. Бүх хаалга цахилгаан соронзонтүгжээтэй.Мөн СӨХ-ны захирлын цалин, бичиг хэргийн зардалчбагтдаг юм.Иймд дээрх зардлыгнөхөхийн тулдүйлчилгээний хөлсийгхоёр дахин нэмэгдүүлж байна. Гэхдээ хоёр ч биш түүнээс илүү нэмэгдүүлэх тооцоолол гарсан ч энэ удаа 7000 төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа.Мөнэрчим хүчний мөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаанызардлыг700 төгрөг байсныг 300 төгрөгөөр нэмж 1000 төгрөг болгосон.

-Төлбөр нэмэхболсныгөмчлөгчидтэй нээлттэй хурлын үеэр мэдээлж шийдвэрлэх журам байдаг. Танай холбоо өнгөрсөн жил хэдэн удаа хурал хийсэн бэ?

 

-Манай аймгийнСӨХхамгийн бага хураамж авдаг аймаг. Бүх холбоо дор бүрнээ өөрсдийн нөхцөлдөө таарсан тооцоо судалгаагаа хийж айл өрхөөр явж танилцуулж байна. Гэрээгээ үзүүлж шинэчлэн хийж байгаа. Гэрээн дээр бүх төлбөр тооцоог тусгаж өгсөн байгаа. Иргэд гэрээгээ сайн уншиж танилцан гарынүсгээзурах хэрэгтэйг хэлье. Бид эхлээд сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудын дунд төсөв мөнгө нь хүрч байгаа эсэх дээр хуралдаж тооцоо гаргаж үзсэн. Тэгээд 2019 онд цалингийн доод хэмжээ нэмэгдэхэд үйлчилгээнийзардлыгнэмэгдүүлээгүй. Үүний үр дагаварт өвөлжилтийн бэлтгэл ажил хангах завсар үйлчилгээ өмнөхонуудаас40-50 сая төгрөгөөр буурсан. Энэ байдлаар үнээ нэмэхгүй болорцнызасваруудыг хийх боломжгүй болоход хүрсэн. Зарим орон сууцны оршин суугчид үүнийг ойлгож 80-99 хувьньхүлээн зөвшөөрч гэрээгээ "Эрдэнэт ус”ДТС-тайбайгуулж эхэлсэн байгаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top