|

Орхон аймагт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад оров

mart 2020/01/22 413 0

Орхон аймгийн Баян-Өндөр сумынЯргуйтбагт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо.XXIIIцэцэрлэгийн дэргэдэх өргөтгөлийн барилгыг улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр орон нутгийн "Шинжу” компани дөрвөн сарын хугацаанд барьж ийнхүү 125 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болов.

Яргуйт баг нь 739.9 га талбайтай, гэр хорооллын баруун захад оршдог. Урд талаараа Булган аймгийн Орхон сум, баруун талаараа Бугат сумтай хиллэдэг. Тус багт цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэдамьдардаг бөгөөд шинээр байгуулж байгаа өргөтгөлд 125 буюу 23 дугаар цэцэрлэгт нийт 300 хүүхэд хамрагдах боломжтой боллоо.

 

2019-2020 оны хичээлийн жилд Орхон аймагтсургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 93.7 хувьтай байгаа бол дээрх цэцэрлэг ашиглалтадорсноор96 хувьд хүрч байна. Уг цэцэрлэг нь төвийн дулаанд холбогдсоноороо онцлог юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top