|

Нэг иргэнд таваас илүү амны хаалт худалдахгүй

mart 2020/01/28 438 0

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаар аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Онцлох шийдвэрийг танилцуулбал,

·Амны хаалт болон санитолын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор 1 иргэнд амны хаалт 5 ширхэг, санитол 1-3 ширхэгээс илүү олгохгүй байх

·Зах худалдааны төвүүд хаахгүй тул бизнес эрхлэгчид болон иргэд үнэ хөөрөгдөж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх

·Худал, цуу үг тарааж нийгмийг цочроохгүй байх

·Сургалт, дамжаа, олон нийтийн бүх үйл ажиллагаа цуцалсан энэ үед хүүхдүүдийг гадагш гаргахгүй байх

·Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжтэй сайтар танилцаж байх гэсэн шийдвэрийг орон нутгийн хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top