|

Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт өрнөсөн үйл явдлууд

mart 2020/02/04 369 0

Орхон аймагт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл ядлыг тоймлон хүргэе. Аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд хандсан уриалга гаргаж, зарим зохион байгуулалтын ажлыг эхлүүллээ.

  • Амны хаалт үйлдвэрлэдэг "Цагаан жим” ХХК-тай тохиролцон аймагтаа нийлүүлэх ажлыг эхлүүлж нэг ширхэгийг нь 2000 төгрөгөөр Баян, Төгөл худалдааны төвүүдэд худалдаалж эхэллээ. Мөн нэг иргэнд 3-5 ширхэг амны хаалт, 3 хүртэлх ширхэг санитолыг худалдан борлуулах шийдвэр гарав.
  • Өнгөрсөн даваа гаригт иргэд томоохон худалдааны төв, захаас их хэмжээний худалдан авалт хийж бараа бүтээгдэхүүний хомсдол, үнэ хөөрөгдөх эрсдэлд хүрсэн тул Онцгой комисоос худалдааны төвүүдийг хаахгүйг албан ёсоор зарлаж хяналт, шалгалтыг эрчимжүүллээ.
  • МХГ, ОБГ, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээ, хорио цээрийн дэглэмийн үеийн зөвлөмжийг хэрхэн мөрдөж байгаа талаар хяналт, шалгалтыг эрчимжүүллээ.
  • Түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгсөн 1495 иргэний өргөдлийг үндэслэн сугалаа явуулах байсан боловч олон нийтийн үйл ажиллагааг хориглосонтой холбоотойгоор ирэх сар хүртэл хойшлууллаа.
  • Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл нэгдүгээр сарын 30-нд дуусав. Шалгалтын товыг мөн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбарын дарга Д.Соёлчхүү мэдээллээ.
  • Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албад болон харъяа агентлагууд 2019 онд хийсэн ажлаа тайлагналаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top