|

МАН-аас М.Энхболд тэргүүтэй 25 гишүүнийг дахин нэр дэвшүүлэхгүй

saikhnaa 2020/02/04 416 0

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2020 оны сонгууль томсгосон тойрогт явагдаж, 76 гишүүн тодорно.

Нам бүр ирэх сонгуульд нэр дэвшигчдээ "зоож” байна. Одоогоор зөвхөн намын дарга, генсекүүдийн түвшинд бараг л тодорчихоод байна.

Эрх баригч МАН-ын хувьд өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд нам дотроо эрх баригч, сөрөг хүчин гэсэн хуваагдалтай явж ирсэн. Энэ нь 2020 оны нэр дэвшүүлэлтэд шууд нөлөөлсөн байна.

МАН-ын удирдах түвшинд тогтчихоод байгаа нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалтад одоо байгаа 64 гишүүний 25 нь дахин нэр дэвшихээргүй болж буй бололтой.

Тодруулбал, УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Баттөмөр нарын 25 хүний нэр хасагдсан тухай мэдээлэл байна.

Ийнхүү намынх нь удирдлагуудаас гадна МАН-ын зарим нэр бүхий гишүүдийг гаднаас, хууль хяналтын байгууллагын хүчээр нэр дэвших эрхгүй болгох ажиллагаа ч явагдаж байгаа юм.

Ингэхээр МАН-ын 64 гишүүний бараг тал нь дахин нэр дэвшиж чадалгүй, нэр дэвшигчид нь "шинэчлэгдэж” орж ирэхээр болж байна.

Эх сурвалж: news1.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top