|

Б.Данаажав: Би хүмүүсийн итгэлийг алдахгүй

mart 2020/02/06 403 0

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн онд шилдэг найман ажилтандаа орон сууцаар бэлэг барьсан. Хоёр давхар буюу таун хаусийг олон жил үр бүтээлтэй ажилласан залуу уурхайчиддаа бэлэглэж тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн юм. Шилдэг ажилтан Засвар механикийн цехийн ажилтан, зохион бүтээгч, инженер Б.Данаажавтай ярилцлаа. Тэднийх ам бүл арвуулаа, найман хүүхэдтэй юм.


-Үйлдвэрээс байр бэлэглэх гэж байгааг мэдсэн үү?

-Цехээсээбишалгарчмэдээлэл маань үйлдвэрийн удирдлагуудад хүрсэн гэдгийг мэдэж байсан. Гэхдээ үйлдвэрийн газрын энэ олон бүтээлч, ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон чадвартай, хөдөлмөрч залуусын дундаас би гарахгүй "мултрах” биз дээ гэсэн бодолтой явсан. Тэгсэн баярын хурал дээр очоорой гэхэд нь гадарласан. Тэгэхдээ нэг өрөө юм уу, томдоо л хоёр өрөө байраас хэтрэхгүй гэж төсөөлсөн. Түрээсийн байранд амьдардаг манайд нэг өрөө байр байсан ч том бэлэг. Гэтэл хоёр давхар, 116м2 талбайтай таун хаусны түлхүүр гардуулсан. Ёстой магнай хагартал баярлана гэдэг л тэр байх. Зүүдлээд ч байгаа юм шиг, хөл газар хүрэхгүй агаараар яваад байгаа юм шиг санагдаж билээ. Хамгийн түрүүнд хамт олон, найз нөхөд, намайг дэмждэг багийнхан, үйлдвэрийн удирдлагууддаа маш их баярласан. Би хүмүүсийн итгэлийг алдахгүй. Цаашид өөрийгөө илүү ихээр дайчилж, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр хүндийг өсгөх, оюуны бүтээл гаргахын төлөө тууштай ажиллана гэсэн юм.

-Та үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна?

-19 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь "Бүтээл” компанид слесарь, угсрагч, мастер, дараа нь Ган бөөрөнцгийн цехэд шаар хатаадаг дулааны операторчоор нэг жил ажиллаад Засвар механикийн заводын зохион бүтээгч инженер болсон.Зэс, гууль, төмөр цутгамал, давтмал, зормол бүхий л эд анги, эдлэлүүдийн техникийн холбогдолтой зураг, тооцоо гаргадаг. Саяхан мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж хийсэн ажлаа бахархалтайгаар тоочуулан хамгийн өндөр оноо авч зэргээ ахиулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон "Зураг төслийн автоматжуулсан системийн Улсын анхдугаар олимпиад”-ын тэргүүн байрын шагнал хүртсэн. Мөн Засвар механикийн заводын Хөдөлмөрийн аварга, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдэг мэргэжилтэн, 2015 оны Трюковын нэрэмжит шагналтан болж байсан. Ерөнхий захирлаас таун хаусны түлхүүргардан авсандаа маш их баярласан. Мөн ажлынхаа хажуугаарТехнологийн сургуульд багшилдаг.Нийт70 гаруй мэргэжилтэн бэлтгэж, 100 шахам багц ажил гүйцэтгэж, 1900 гаруй эд ангийн зураг гарган эдийн засгийн үр ашигтай импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхболомжийг байнга эрэлхийлдэг.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийгН.Ононгэдэг. "Катарсис” эмнэлэгт нийгмийн ажилтнаар ажилладаг.Тус эмнэлэг ньархинд донтох өвчний эсрэг менсота загвар эмчилгээ хийдэг.Ханийгаа ажилдаа явахдаа сэтгэл нь тайван, ирэхэд нь хоол нь халуун, гэр нь цэвэрхэн, үр хүүхдүүд нь эрүүл, инээд хөөртэй биднийгээ хараад жаргалтайбайгааасай гэж хүсдэг.Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс биеийн хүчний ажил хийдгээс илүү ядардаг учраас гэртээ байх хугацаанд ньтайван амарч аваг л гэж боддог. Бидорон сууц худалдан авахаар банкны зээлийн урьдчилгаа цуглуулж байсан ч олон хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг болохоор олигтой хуримтлуулж чадахгүй байсан.Гэхдээ ажлаа чин сэтгэлээсээ л хийж байя гэж бид хоёр тэмүүлдэг байсан. Энэ ташрамд, үйлдвэрийнхээ удирдлагуудад маш их баярлалаа.

-Танд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.


Санал болгох

Сэтгэгдэл

top