|

Хулгана жилийн засал номыг телевиз, цахимаар шууд хүргэнэ

mart 2020/02/19 439 0

Орхон аймгийн Буддын шашны тэргүүнүүд хэвлэлийн бага хурал зарлаж хөл хорио тогтоосон энэ үед телевиз, цахимаар шууд дамжуулах хурал номыг даган баясахыг уриаллаа.

Учир нь сүсэгтэн олон жилийн засал номоо хийлгэхээр сүм, хийдэд хандах магадлал байгаа тул ийнхүү уриалгыг дэвшүүлээд байгаа юм.

Мөн сүсэглэн залбирч чадвал хаана буйгаас үл хамааран ерөөл, авшигийг нь хүртэж болдог хэмээн тайлбарлав. Орхон аймагт буддын 10 гаруй сүм, хийдэг байдаг бөгөөд тэд бүгд дээрх уриалгад нэгдэж байгаа ажээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top