|

Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

saikhnaa 2020/02/27 62 0

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэв.  Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин "УОК-ын даргаас зөвшөөрөл авсан. Ирсний дараа яг дэг журмынх нь дагуу дагалдаж явсан бүрэлдэхүүний хамт 14 хоног тусгаарлаж, оношилгоо шинжилгээнд хамруулна" гэлээ.

Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top