|

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэв

saikhnaa 2020/03/03 507 0

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн "Урд булаг” гэдэг газар 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 15:27 цагт ирүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл есөн тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: ОБЕГ


Санал болгох

Сэтгэгдэл

top