|

У.Хүрэлсүх: Өвдсөн, зовсон хүмүүсээ Монголдоо авчирсан нь зөв

saikhnaa 2020/03/19 235 0

Монгол Улсын Засгийн Газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх : "Ерөнхий сайдын хувиар одоо засагла гэдэг үүрэг өгч байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа ойлголт өгсөн, коронавирусээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлон дээр тоглох гэсэн санаа бодолтой хүмүүс байгаа. Ийм хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Нялх хүүхэдтэй, өндөр настай, жирэмсэн эхчүүд гээд хүний нутагт түгжигдээд байгаа иргэдээ Монгол Улс татаж авах ёстой.
 
Монгол хүн эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын төр засаг үйл ажиллагаа явуулж байгаа. 
Мөн авчирсан хүмүүсээ хорио цээрийн дэглэмд шаардлагатай хугацаанд нь байлгах ёстой. Тусгай чиг үүргийн онгоц нисгэж, ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцоолж чадсан учраас янз бүрийн халдвар гадагш нь алдахгүй бид барьж чадлаа. 
 
Вакумжуулсан орчинд авчраад, хорио цээрийн дэглэмийг нь сахиулаад, дүрэм журмынх нь дагуу ажиллаж байна. 
Нэг ч Монгол хүний амь нас битгий эрсдээсэй гэдэг үүднээс бид ажиллах ёстой”  гэсэн байна.



Санал болгох

Сэтгэгдэл

top