|

Засгийн газрын хуралдаанаар гаргасан ДОЛООН ЧУХАЛ шийдвэр

zulaa 2020/03/27 574 0

Засгийн газрын хуралдаанаар гаргасан ДОЛООН ЧУХАЛ шийдвэр

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа.

2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байна.

4. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүндэрсэн ААН-үүд ажлын байраа хадгалвал сар бүр урамшуулал олгохоор боллоо.

5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор боллоо.

6. 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж олгохоор боллоо.

7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд нь 200-300 төгрөгөөр буулгахаар боллоо.

 

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд таван их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Гэхдээ бид 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top