|

Д.Трамп 1 тэрбум ам.долларын хохирол амсжээ

nomun 2020/04/03 27 0

Д.Трамп 1 тэрбум ам.долларын хохирол амсжээ

 


НЬЮ-ЙОРК. /Forbes/. Коронавирусний тархалтаас үүдэлтэй эдийн засагт учирсан хохирлын улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө 1 тэрбум орчим ам.доллароор буурч, 2.1 тэрбум ам.долларт хүрчээ. Ийм үнэлгээг "Forbes" сэтгүүл гаргажээ. 

Гуравдугаар сарын 1-ний байдлаар АНУ-ын Төрийн тэргүүний хөрөнгө 3.1 тэрбум ам.долларыг давж байсан бол 3 дугаар сарын 18 гэхэд түүний хөрөнгө 2.1 тэрбум ам.доллар болж буурсан байна. Д.Трампт хамаарах үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан нь түүний хөрөнгө буурах гол шалтгаан болжээ. Одоогоор компаниудын хувьцааны ханш хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнээс шалтгаалж Д.Трампын хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх аж.  

Д.Трампын хамгийн үнэтэй хөрөнгүүдийн нэг нь Нью-Йоркийн төвд байх үл хөдлөх хөрөнгө түүний дотор албан байгууллагын түрээсийн талбай байдаг аж. Одоогоор АНУ-ын томоохон хотуудын оршин суугчдад онцын шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааны идэвхтэй байдал нэлээд буураад байгаа юм. "Forbes" сэтгүүлийн тооцоолсноор, Д.Трампт хамаардаг үл хөдлөх хөрөнгийн үнэ 1.9 тэрбум ам.доллароос 1.2 тэрбум ам.доллар болж буурсан байна. 

Түүнчлэн Д.Трампт орон даяар 500 орчим орон сууцны үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг байна. Тэдгээрийн нийт үнэ 235 сая ам.доллароос 148 сая ам.доллар болж буурсан байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top