|

Д.Нямхүү: Москвагаас ирсэн оюутнаас 13 хоногийн дараа коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

saikhnaa 2020/04/24 55 0

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэллээ. Тиймээс тээврийн жолооч нарын шинжилгээг тэнд хийж байна. Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ ажиглалтад байсан иргэдэд давтан шинжилгээ хийхэд Москвад сурч байсан нэг оюутнаас коронавирус илэрлээ. Түүнээс 13 хоногийн дараа 3 дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ганцааранг нь тусгаарласан байсан. 21 хоногийн тусгаарлалт чухал гэдэг нь эндээс харагдаж байна. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй” гэлээ. 

У.МАНДАХ

Санал болгох

Сэтгэгдэл

top