|

Австрид зоогийн газар, амьтны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ

nomun 2020/05/15 124 0

Австрид зоогийн газар, амьтны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ

 


Австрийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 3 дугаар сард тогтоосон хязгаарлалтыг цуцлах гуравдугаар үе шатыг баасан гаргаас эхлүүлнэ. Тавдугаар сарын 15-наас эхлэн зоогийн газар, шөнийн цэнгээний газар, кафе, музей, амьтны хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа явуулж эхлэх бол 5 дугаар сарын 18-наас сурагчид хичээлдээ эргэн орох боломжтой болох аж. Энэ тухай Австрийн Нийгмийн асуудал, эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах яам мэдэгджээ.

Австри хязгаарлалтыг цуцлах арга хэмжээнийхээ эхний үе шатыг 4 дүгээр сарын 14-нөөс хэрэгжүүлж эхэлжээ. Тэр үед жижиг дэлгүүрүүд, барилгын болон цэцэрлэгжүүлэлтийн захуудын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн байна. Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн хоёрдугаар үе шатанд өөрийгөө тусгаарлах дэглэмийг цуцалсан бөгөөд илүү их дэлгүүр, үйлчилгээний компаниуд үйл ажиллагаагаа сэргээсэн бол 5 дугаар сарын 4-нөөс төгсөлтийн шалгалтандаа бэлдэж буй ахлан ангийн сурагчдыг хичээлдээ явахыг нь зөвшөөрчээ.

Австри коронавирусний цар тахлын нөхцөлд тодорхой нөхцөлтэйгээр хэвийн амьдралдаа үе шаттайгаар эргэн орж байна. Тухайлбал, дэлгүүрүүдээр нэгэн зэрэг үйлчлүүлэх худалдан авагчдын тоо хязгаартай байх аж. Түүнчлэн олон нийтийн газар иргэд зай барих, гудамж талбайд нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байх, тээврийн хэрэгсэл, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ амны хаалтаа заавал зүүсэн байх шаардлагыг дагаж мөрдөх ёстой аж. 


Санал болгох

Сэтгэгдэл

top