|

Орхон аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илэрлээ

saikhnaa 2020/05/18 556 0

ЭМЯ-аас "СОVID19" -ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл /2020.05.18/ хийлээ.

ХӨСҮТ-д COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан гурван иргэн эдгэрч өнөөдөр  эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжсэн сайхан мэдээ байна. Улмаар гурван иргэний хоёр нь 19-20 настай оюутан бол нэг нь 53 настай эмэгтэй аж. Өвчтөнүүд 30, 34, 45 хоног эмчлүүлээд эдгэрчээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

"Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн байна. Орон нутагт байгаа илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д татан авч, эмчлэх ажил зохион байгуулагдаж байгаа.Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна. Халдвартай иргэдийг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрахаар ХӨСҮТ-ийн баг хөдөлсөн.  Батлагдсан тохиолдлоос 24 хүн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ хийлгэж байгаа. 24 хүн байна" гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top