Уушгины хатгалгаа үүсгэдэг коронавирусийн халдвараар Энэтхэг улсад шинээр 6147 тохиолдол бүртгэгдэж, 146 өвчтөн нас барсан үзүүлэлттэй байна. Тус улсад одоогийн байдлаар нийт 106475 иргэн халдвар авснаас 3302 өвчтөн нас барсан байгаа бол 42 309 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Тэгвэл дэлхий дахинаа уг вирусийн халдвараар Тэгвэл дэлхий дахинаа уг вирусийн халдвараар 4,982,937 иргэн халдварлаж, үүнээс 324,554 хүн нарсан байна. Харин 1,956,361 иргэн эдгэрч, гэртээ харьжээ.
Харин манай улс өчигдөр Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 159 иргэн иргэнээ татаж авсан билээ. Мөн дахин Энэтхэг Улс руу дараагийн нислэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байгаа хэмээн ОБЕГ-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.
Э.Мөрөн