|

Украины улс төрч Валерий Давыденко ажлынхаа угаалгын өрөөнд буудуулж амь үрэгдсэнийг олжээ

nomun 2020/05/25 44 0

 

Украины улс төрч Валерий Давыденко ажлынхаа угаалгын өрөөнд буудуулж амь үрэгдсэнийг олжээ

 

Украины улстөрч Валерий Давыденког толгойдоо буудуулж нас барсныг цагдаа нар олж, үхлийг шалгаж байгаа талаар  Дотоод хэргийн сайдын орлогч Антон Геращенко өчигдөр мэдээллээ.

Тэрээр өөрийн фейсбүүк хуудастаа "Хууль санаачлагч Валерий Давыденкогийн цогцсыг толгой руу нь хүнд гэмтэлтэй шарх олсон байна. Цагдаа, прокурор үхлийн шалтгаан байж болзошгүй бүх шалтгааныг судлах болно" гэж бичжээ.

Давиденкогийн цогцосыг түүний оффисын бие засах газраас олжээ. 47 настай Давыденко нэг суудалтай тойрогт сонгогдсон бөгөөд аль ч улс төрийн намтай холбоогүй гэж Украины парламентын вэб сайтад бичжээ. Тэрээр Хөдөө аж ахуйн сайдын орлогч асан бөгөөд өнгөрсөн жилийн парламентын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top