|

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Б.Хурц нарын энэ хүмүүст бага ч гэсэн ял оноож хариуцлага тооцсонд баярлаж байна

saikhnaa 2020/07/23 575 0

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн  шүүх хуралдаан  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжилсэн. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон, Б.Хурцад гурван жилийн хорин ял оноосон билээ. 

Тэгвэл энэхүү шийдвэрийн талаар хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа  хэлэхдээ "Хүүг маань хилс хэргээр гүтгэн шийтгэж таван жилийн хугацаа өнгөрсөн. Хилс хэргээр хорьсон хэрэг нь шийдэгдэхгүй удаан хугацаанд сунжирч явсны эцэст өнөөдөр шүүхээс Б.Хурц нарын энэ хүмүүст бага ч гэсэн ял оноож хариуцлага тооцсонд баярлаж байна. Өнөөдөр их сайхан нар гарсан өдөр боллоо" гэсэн юм.



Санал болгох

Сэтгэгдэл

top