|

ОХУ: “АНУ Польш руу цэргээ оруулбал хариу цохилт өгнө”

saikhnaa 2020/07/24 167 0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард НАТО-гийн санхүүжилтийн асуудлаар Германы эрх баригчидтай үл ойлголцсон шалтгаанаар тус улсын нутгаас 9500 цэргээ татахаа мэдэгдсэн билээ. Мөн Германы хөрш зэргэлдээ орон Польшийн нутагт цэрэг байрлуулах талаар тус улсын Ерөнхийлөгч Анджэй Дудатай ярилцсан нь, Польшийн тал "АНУ НАТО-гийн гишүүн аль нэг орноос цэргүүдээ гаргах зайлшгүй нөхцөл бүрэлдлээ гэхэд америк цэргүүдийг Европоос татуулахгүй байхад Варшавын зүгээс онцгойлон анхаарна” хэмээн мэдэгдсэн нь Москвагийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгараад буй.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Александр Грушко уг асуудлыг сайтар судалж байж хариу арга хэмжээ авна гэсэн ч хэрэв америкчуудыг өдөөн хатгавал, НАТО-гийн гишүүн орнуудаар дамжуулан хил хязгаарт нь ойртвол оросууд хариу цохилт өгнө, юу хүссэнээ хийнэ хэмээн мэдэгдлээ. Одоогоор АНУ-ын Зэвсэгт хүчин ч, НАТО ч энэ талаар албан байр сууриа илэрхийлээгүй байна. 

А.Грушко мөн олон улсын аюулгүй байдалд сөрөг хандлага газар авч байгаад харамсаж байна хэмээгээд "НАТО Атлантын далайн хоёр талыг холбох гүүр биш, харин Пан-Европын үзлийг сахин хамгаалах учиртай байтал тивийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байна” гэжээ. 

NPost.mn



Санал болгох

Сэтгэгдэл

top