|

Дэлхий дахинд цар тахал хүрээгээ тэлж байна

nomun 2020/07/28 447 0

Дэлхий дахинд цар тахал хүрээгээ тэлж байна

 


Дэлхий дахинд коронавирусний цар тахал хүрээгээ тэлсээр байна. Сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд халдвар авсан өвчтөнүүдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 16 сая давсан бол нас барсан хүний тоо 650 мянга давжээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна. 


Коронавирусний цар тахлын нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор ДЭМБ Онцгой байдлын хороог энэ долоо хоногт хуралдуулах аж. Коронавирусний халдварт өвчин дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ 1 дүгээр сарын 30-нд онцгой байдал зарласныг​Тедрос Аданом Гебрейесус​сануулан дурджээ.


"COVID-19” цар тахал дэлхийг өөрчилсөн. Цар тахал хүмүүсийг нэгтгэхийн зэрэгцээ хөндийрүүлсэн нь хүмүүс нөхцөл байдалд эерэг болон сөргөөр хариу үйлдэл үзүүлэх чадвартайг харуулж байна. Бид их зүйлд суралцаж, цаашид ч илүүг сурна. Дэлхий дахин өөрчлөгдсөн хэдий ч коронавирусний халдвартай тэмцэхэд төрийн удирдлага, нийгмийн оролцоо, мэдлэг мэдээлэлтэй байдал болон түүнийг сонсох чадвар зэрэг гол хүчин зүйл урьдын адил шаардагдлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top