|

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

nomun 2020/08/03 581 0

 

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

 

2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах аж. Гэхдээ эцэг эхчүүд өөрсдөө хүсвэл биеэр ирж бүртгүүлэх нь нээлттэй гэв. 

Сургууль хамрагдах хүүхдүүд хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ.

Бүртгүүлэх заавар: 

  1. Хүүхдийн эцэг эх https://parent.edu.mn/#/login хаягт нэвтрэн бүртгүүлэх ёстой.
  2. Дараа нь асран хамгаалагч өөрийн мэдээллийг оруулж, нэгдүгээр ангийн элсэгчийн бүртгэл хэсэгт очиж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна. Ингэхэд бүх мэдээлэл гарч ирнэ
  3. Мэдээллээ шалгаж, хадгалсны дараагаар амжилттай хадгалагдлаа гэж гарна. Ийнхүү бүртгүүлснээс хойш тодорхой хугацааны дараа баталгаажсан эсвэл цуцлагдсан гэж харагдана (Хаягийн зөрчил гарсан тохиолдолд цуцлагдсан гэж гарах бөгөөд үүнийг сургуулийн элсэлт хариуцан ажиллаж буй комисс шийдвэрлэх аж).

Санал болгох

Сэтгэгдэл

top