|

The Guardian: Монгол хилээ бүрэн хааж, ИРГЭДЭЭ Ч НЭВТРҮҮЛЭХГҮЙ байна

nomun 2020/08/04 172 0

 

The Guardian: Монгол хилээ бүрэн хааж, ИРГЭДЭЭ Ч НЭВТРҮҮЛЭХГҮЙ байна

 

Их Британийн The Guardian сонин цар тахлын улмаас хүний нутагт гацаж, хүнд байдалд орсон гадаад орнуудын иргэдийн талаар сурвалжлага нийтлэснийг товчлон хүргэе. 

Будапештэд хичээл нь энэ хавар дууссан Пүүжээ Монгол руу буцах ёстой байсан бөгөөд Улаанбаатар түүнийг ажил нь хүлээж байв. Гэвч гуравдугаар сарын дундуур Монгол улс  иргэдээ ч нэвтрүүлэхгүй, хилээ бүрэн хааж, өнөө хүртэл нээгээгүй л байна. Ингээд 26 настай Пүүжээ Европд гацсан олон монголчуудын нэг болов. 

Covid-19 дэлхий даяар олон сая хүний аяллын төлөвлөгөөг нурааж, баяр ёслол цуцлагдан, хүмүүс алсын зайнаас харилцах болов. Гэхдээ энэ бол эх оронруугаа буцаж чадахгүй байгаа олон хүний хувьд юу ч биш. 

 

Хятад оюутнууд, монгол жуулчид, Газын зурвасын палестинчууд болон өөр олон хүн гэртээ харьж чадалгүй, ар гэрийнхнээсээ хагацаж, эдийн засгийн хүндрэл туулахын дээр ирээдүйдээ ч итгэл алдарч эхлэв. 

 

Тэдгээрээс илүүтэй хүнд нөхцөлд байгаа нь монголчууд. Гэртээ харих цорын ганц зам нь Засгийн газраас зохион байгуулж буй тусгаөй нислэг. Гэхдээ ийм нислэг сард нэг л удаа Франкфурт, Стамбулаас үйлдэж байгаа юм. Тийз нь үнэтэй, зорчигчид эх орондоо очсоны дараа 21 хоног зайлшгүй тусгаарлалтад байх бөгөөд тусгаарлалтын байрны мөнгийг мөн төлөх ёстой. 

Энэ мөнгийг төлж чадах хүмүүс байгаа ч эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байна. Онгоц бүрт нэг суудал дээр л мянгаараа дугаарлах бөгөөд засгийн газрын холбогдох албан тушааллтай холбоо сүлбээтэй хүмүүс суудал олж авч байна гэсэн яриа ч гарчээ. Харин Монголын Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөөгүй юм. 

 

"Сард ердөө хоёрхон нислэг үйлдэж байхад  Европын 2500 монгол хэр удаан хүлээх болох вэ, төсөөлөөд үк дээ" хэмээн одоо Унгарын Печ хотод гацсан, Монголын иргэн эмэгтэй Оюунаа өгүүлжээ. Тэр санал бодлоо хуваалцахаар, Европ гацсан монголчуудын фейсбүүк группыг байгуулсан байна. Европд гацсан хүмүүсийн зарим нь хэдийнэ мөнгөгүй болсон оюутнууд, түр хугацаагаар аяллаар ирсэн ч гуравдугаар сард буцах нислэгүүд нь цуцлагдсан жуулчид байгаа юм. 

 

Хятадын оюутнууд ч мөн эх орондоо очихыг хичээж байна. Хэдийгээр одоо Хятад руу нислэгүүд хийгдэж байгаа ч тийзний үнэ хэд дахин өссөн, мөн эцсийн мөчид нислэг цуцлагдаж хүлээсэн олны бухимдлыг төрүүлэх нь энүүхэнд. Хилийн чанадад гацсан оюутнуудын эцэг эхчүүд тусламж хүсэн Хятадын дипломатуудад ил захидал бичсэн бол интернэт хэрэглэгчид Хятадын эрх баригчид ард түмэндээ тусалж чадаж байгаа эсэхэд эргэлзэх болжээ. 

Дөрөвдүгээр сарын 11-нээс зургадугаар сарын тавны хооронд 7000 оюутныг тусгай үүргийн нислэгээр эх оронд нь буцаасан гэж АНУ дахь БНХАУ-ын ЭСЯ мэдэгдэж байв. Мөн энэ төрлийн нислэгийг цаашид ч үйлдэнэ гэж энэ долоо хоногт мэдгдсэн юм.

Израиль-Егиептийн бүслэлтээс хэдийнэ хохирсон Газын зурваст амьдрах палестинчуудын хувьд энэхүү цар тахал нөхцөл байдлыг улам хүндрүүлж, "занганд орох" нь тэр. Израилийн хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр хоёрдугаар сартай харьцуулахад Газын зурвас руу нэвтрэх болон эндээс гарах зорчигч тээврийн хөдөлгөөн 98 хувиар буурсан байна. 

Дөрөвдүгээр сард тархины хорт хавдраа эмчлүүлэхээр Газын зурвасыг орхисон 32 настай эмэгтэй дөрвөн хүүхэдтэйгээ өнөө хэр уулзаж чадахгүй, хоёр сартай хүүхдээ орхиод ирсэн ч буцаж чадахгүй байгаа гэнэ. Түүний өгүүлснээр Баруун эрэг дэх Рамаллах хотоос Газ руу буцахаар хоёронтоо оролдсон ч Израилийн хяналт шалгалтын цэг дээр түүнийг хилийн журам зөрчсөн гэж буруутган, хил нэвтрүүлээгүй аж. 

"Би хүүхдүүдтэйгээ өдөр бүр утсаар ярьж, видео дуудлага хийдэг. Би Газад байх дуртай биш гэхдээ би нөхөр хүүхдүүдтэйгээ байх дуртай, би харимаар байна" хэмээн нэрээ нууцалсан эмэгтэй өгүүлжээ.

Монгол болон Газын зурвас ийнхүү тун ховор тохиолдолд тооцогдож байгаа бол иргэдээ ирэхийг зөвшөөрсөн ч тухайн оронд удаан амьдарсан гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа хэд хэдэн орон бий. Тэдгээрийн нэг нь хүн амынх нь ердөө 12 хувь нь эмиратчууд байдаг Арабын Нэгдсэн Эмират УЦлс юм. Энэ улсад удаан хугацаагаар амьдарсан олон гадаад иргэн тэдэнтэй яг л хөндлөнгийн хүн мэт харьцаж, цар тахал эхэлснээс хойш Эмират руу буцаж чадахгүй болсныг мэдээд ихэд цочирдсон гэх.

 

Иргэдийг татан авах нислэгт суудал олдох боломж тун бага байгаа тул Европд гацсан зарим монголчууд энэ байдлаас гарах хувилбаруудыг хайж эхэлжээ. Унгарт байх хэсэг хүмүүс онгоц түрээслэх боломжийг судалсан ч тэдэнд Монголын эрх баригчид газардах зөвшөөрөл өгөхгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн хэдэн өдрийн туршид Оросын нутаг дэвсгэрээр газраар явж, Монголын хил дээр ирвэл тэднийг оруулах байх гэсэн найдлага тээн өөр нэг хувилбарыг ч хэлэлцэж байгаа гэх. 

 

Пүүжээ Будапештэд зөөгчөөр ажиллаж байсан ч одоо ажилгүй болсон, түүнийг ази төрхтэйн улмаас метронд нэгэн эмэгтэй түүнийг шүхрээр цохин, коронавирус тараасан гэж буруутган халдсан тохиолдол ч гарчээ.

 

"Сургуулиас авдаг тэтгэмж дууссан, эндээс ажил олох хэцүү. Визний хугацаа ч дуусч байна, хоног төөрүүлэх газар ч алга. Би зүгээр л харимаар байна" хэмээн тэрбээр өгүүлэв.

 

Г.Бямбасүрэн


Санал болгох

Сэтгэгдэл

top