|

Хэрэв дэлхий 100 хүнтэй тосгон байсан бол...

tonshuul 2015/07/26 1928 207

Хэрэв дэлхий 100 хүнтэй тосгон байсан бол...

 



Хэрэв дэлхийг 100 хүнтэй нэг жижиг тосгон хэмээн төсөөлвөл...12 нь хятадаар, тав нь испаниар, тав нь англиар, гурав нь арабаар, гурав нь хинди хэлээр ярьж чаддаг. Энэ "тосгон”-д 50 эрэгтэй, 50 эмэгтэй, 26 хүүхэд, 74 насанд хүрэгч, 60 ази, 15 африк, 14 америк, 11 европ амьдардаг ажээ. Тосгоны 100 хүний 33 нь христийн шашин шүтдэг бол, 22 нь лалын шашинтан, 14 нь хинди шүтлэгтэй, долоо нь буддын шашинтнууд. Тосгоныхны 83 нь бичиг үсэгт тайлагдсан ч үлдсэн 17 нь огт уншиж бичиж чаддаггүй. Ердөө долоон хүн л дээд боловсрол эзэмшсэн, 22 нь компьютер хэрэглэдэг. Ихэнх хүн нь буюу 77 нь өөрийн гэсэн орон гэртэй ч 23 нь орох оронгүй. Нэг нь өлсгөлөнгөөс болоод хор­воог орхих дөхөж бай­хад 21 нь илүүдэл жингээсээ болоод эрүүл мэндийн асуудалтай тулгарч буй.
Энэ мэтчилэн маш сонирхолтой тоон барим­туу­­даар өнөөгийн дэлхий ертөнцийн бодит байдлыг маш амар дөхмөөр ойл­гуулж чадах "Хэрэв дэлхийг нэг тосгон гэж төсөөлвөл” хэмээх ном нэг үе олны сонирхлыг ихэд татаж байсан юм.
Уг номны тоо баримтыг ашиглан бүтээсэн инфографик мэдээл­лийг сонирхуулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top