|

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “и-Монголиа”-г аравдугаар сарын дундуур нээнэ

nomun 2020/08/25 389 0

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “и-Монголиа”-г аравдугаар сарын дундуур нээнэ


Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Оюун-Эрдэнэ цахим шилжилтийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн "и-Монголиа”-г аравдугаар сарын дундуур нээх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Оноос өмнө "и-Монголиа” гэсэн нэг цонх руу төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлнэ. Нэг стандарт руу орно. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд тус тусдаа шилжилт хийж, өөр өөр компаниар технолгио шийдүүлж байсан бол одоо нэг стандартаар тохируулга хийж, хооронд нь угсарна. Үүнийгээ огтлолцох зам гэж нэрлэнэ. Ийм байдлаар төрийг нэгтгэнэ.

Цахим гарын үсэгтэй болно. Үүнийг амжилттай хийж чадвал монгол хүн бүр өөрийн домэйн хаягтай болж, төрийн мэдээллийг түүгээрээ дамжуулан авдаг болно.

Ингэснээр маш их хүнд суртал, цагийг хэмнэнэ. Энэ ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт эхэлнэ. Аравдугаар сарын дундуур "и-Монголио” цонхны нээлтийг хийнэ” гэлээ.

Мөн тэрбээр "Эстони улсын шинжээчид ирээд үнэлгээ хийгээд явсан. Энэ шилжилт рүү ороход Монгол Улс технологиос илүүтэй улс төрийн манлайлал хийх хэрэгтэй гэсэн. Учир нь технологийн шийдлээс илүү дарга нарын эрх мэдлийг байхгүй болгох ажил шаардлагатай тул нэлээд том хэмжээний манлайлал ойлголцол хэрэгтэй.

Хоёрдугаарт, энэ хурдаараа Монгол Улс цахим шилжилт хийхэд 7-8 жил орох нь. Тиймээс бид эхний дөрвөн жилд 70 орчим хувийг нь хийх боломжтой гэж харж байна” гэв.

Цахим шилжилт хийх хүрээнд Засгийн газраас УИХ-ын гишүүн Н.Учрал: Хувь хүний нууцын тухай, өгөгдөл хамгааллын хууль, төрийн цахим харилцааны хууль зэрэг 4-5 томоохон хууль боловсруулж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top