УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр УОК, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр дотоодын нийт халдвар өнөөдөр өглөөний байдлаар 65 болсныг хэлэв. Тодруулбал, дотоодын халдвар Улаанбаатарт 18, Сэлэнгэд 24, Дархан-Уулд 8, Дорноговьд нэг, Орхонд 13, Говьсүмбэрт нэг бүртгэгджээ.
Тиймээс 1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангасан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц байгааг танилцууллаа.