|

Орхон аймаг 150 сая төгрөгийн бэлэг дурсгалын тендер зарлажээ

nomun 2021/02/25 359 0

 

Орхон аймаг 150 сая төгрөгийн бэлэг дурсгалын тендер зарлажээ

 

Ерөнхий сайдын эдийн засагт хэмнэлт хийж, бүсээ чангалах шийдвэр хөдөө орон нутгийн өмчийн газруудад хүчин төгөлдөр үйлчлэхгүй байна. 

Тодруулбал, Орхон аймгийн ОНӨГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлс авах тендер зарласан байна. 

Тендерт цаасан тор 1000 ширхэг, нэрийн хуудасны гэр, балны хослол 1136 ширхэг, эрэгтэй цаг 1000 ширхэг, эмэгтэй цаг 600 ширхэг, Чингис хаан үзэг 65 ширхэгийг авах юм гэнэ. Эдгээрээс Чингис хаан үзэг хамгийн өндөр үнэтэй байдаг бөгөөд үзэгний биеэн дээр Чингис хаан, Цагаан сүлдийг дүрсэлсэн, толгой дээр нь Чингис хааны нэр бичигдсэн байх ёстой гэнэ. Мөн хайрцагны нүүрэнд шар зэс бүрмэлээр бүрсэн байх ёстой гэж Орхон аймгийн дарга шаардаж байгаа аж. Харин Чингис үзгийг 65 ширхэг захиалсан нь УИХ-д суугаа МАН-ын 65 гишүүдэд зориулсан байж болзошгүй гэх мэдээлэл бий юм. 

Ямартай ч Чингис үзэгний нэг ширхэгийн үнэ 180 сая төгрөг байдаг юм байна. 

 

BOLOD.MN 



Санал болгох

Сэтгэгдэл

top