|

Орхон аймагт 14 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоолоо

nomun 2021/03/25 432 0

 

 

Орхон аймагт 14 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоолоо

 

.Орхон аймагт коронавируст халдварын нэг тохиолдол өнөөдөр илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын А/140 тоот захирамж гарлаа.

Захирамжид энэ сарын 24-нөөс 14 хоногийн хугацаанд албан байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх сарын долоон хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн дээрх хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх хугацааг 18.00 цаг хүртэл, баар, караоке, баарны үйл ажиллагааг түр зогсоожээ.

Зорчигч тээврийн хэрэгслийн Орхон аймагт ирэх, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 7 хүртэл хязгаарлаж, хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар шийдвэрлэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top