|

Орхон аймгийн Засаг дарга цахимаар 1300 гаруй иргэнтэй уулзлаа

nomun 2021/04/22 283 0

 

Орхон аймгийн Засаг дарга цахимаар 1300 гаруй иргэнтэй уулзлаа

 

 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал25 багийн 1300 гаруй иргэнтэй13 удаа цахимуулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдээс 400 гаруй асуулт, санал хүсэлт тавьсан байна. Тодруулбал, Зэст багийн иргэд олон жилийн насжилттай инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Оюут багийн иргэд 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны гадна фасадыг засаж өгөхийг аймгийн Засаг даргаас хүссэн юм. Дээрх ажлыг энэ жил гүйцэтгэхээр орон нутгийн төсөвт тусгахаар болжээ. Түүнчлэн хотын төвийн байшин хорооллын иргэдээс гарч буй гомдол, санал дунд СӨХ-ны ажлын хариуцлага, гүйцэтгэлийн талаарх гомдол дийлэнх хувийг эзэлж байсан юм. Иймд СӨХ-д ажлын  тайлангаа иргэдэд цахимаар хүргэхээр боллоо.

Гэр хорооллын багийн иргэд гэрэлтүүлэг, зам засвар, камержуулалт зэрэг тохижилттой холбоотой асуулт, хүсэлт их тавьсан бөгөөд дээрх асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top