|

Хувийн эмнэлгийн голомтоос нийт 41 тохиолдол батлагджээ

nomun 2021/05/03 605 0

 

 

Хувийн эмнэлгийн голомтоос нийт 41 тохиолдол батлагджээ

 

Сүүлийн 72 цагт Орхон аймгийн хэмжээнд 66 хүнээс коронавирусний халдвар илэрч, нийт халдварын батлагдсан тохиолдол 461 боллоо.

Батлагдсан 66 тохиолдлын 20 нь ойрын хавьтлаас, 4 нь сайн дурын шинжилгээгээр, 41 нь дотор, уламжлалтын "Бадархундага” эмнэлгээс илэрч батлагджээ. Мөн Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс халдвар илэрч, дотооддоо зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д117хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаагаас эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн -101
  • Хүндэвтэр-15
  • Хүнд - 1хүн байна. Эдгээр батлагдсан тохиолдол дунд эрүүл мэндийн ажилтан 18, ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан 12, гэр бүл, найз нөхдийн хүрээнд 6 тохиолдол бүртгэгдээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top