|

Орхон аймаг өдөрт 5000 гаруй иргэнийг вакцинд хамруулж байна

nomun 2021/05/05 278 0

 

 

Орхон аймаг өдөрт 5000 гаруй иргэнийг вакцинд хамруулж байна

 

Орхон аймагт коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтыг 3-р сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар вакцины татан авалт хэвийн үргэлжилж, нийт 15цэгээр дамжуулан өдөрт 5000 гаруй иргэнийг дархлаажуулж байна.

Цаашид вакцинжуулалтын цэгийг нэмэгдүүлж, 21.00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөж байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Одоогоор, УОК-оос гаргасан, иргэдийг вакцинжуулалтад хамруулах дарааллын дагуу өндөр настан, уул уурхайд ажилладаг иргэдийн эхний тунг, хариу арга хэмжээний баг, үйл ажиллагаа тасралтгүй ажиллах салбаруудын ажилчид зэрэг зорилтот бүлгийн иргэдийг хоёр дахь тунд хамруулах ажил үргэлжилж байна.

Вакцин хийж эхэлснээс хойш манай аймаг нийт 30 мянга орчим иргэнээ эхний тунд, 14 мянга орчим иргэнээ хоёр дахь тунд хамруулаад байна. Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулсны дараа 18-45 насны иргэдийг дархлаажуулж эхэлнэ. Дархлаажуулалт хийж буй цэгүүд:

  • Анхны оч ӨЭМТ - Спорт хороо, 4-р сургууль
  • Учралт баяр ӨЭМТ- 7-р сургууль, Хэмнэл соёлын төв
  • Мэндцэцэн ӨЭМТ - 4-р цэцэрлэг, 7-р цэцэрлэг
  • Энхжих мандариваа ӨЭМТ- 15-р сургууль
  • Үйлсбадрах ӨЭМТ- 6-р цэцэрлэг, 3-р сургууль
  • Нийцэл ӨЭМТ- 16-р сургууль
  • Мөнхийн гэгээ ӨЭМТ- 17-р сургууль
  • Мөнхсүндэрэл ӨЭМТ- Баянцагаан соёлын төв, Эгшиглэн соёлын төв
  • Жаргалант сум- Жаргалант ЕБС сургууль
  • Эрдэнэт үйлдвэр- Хангарьд спорт хороогоор дамжуулан дархлаажуулалт хийж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top