|

Орхон аймагт 9477 иргэн вакциндаа хамрагдаагүй байна

nomun 2021/05/26 437 0

 

 

Орхон аймагт 9477 иргэн вакциндаа хамрагдаагүй байна

 

Орхон аймагт дархлаажуулалтад хамрагдах ёстой 18-аас дээш насны 68957 иргэн байна. Үүнээс 4260 нь гадаад болон бусад аймагт амьдарч байгаа тул 64333 нь вакцинд хамрагдах ёстой юм.

Өнөөдрийн байдлаар эхний тунд хамрагдсан 54.856, 2 дахь тунд хамрагдсан 26.316 буюу нийт 81.772 иргэн байна.

Дархлаажуулалтын эхний тундаа хамрагдсан иргэдийн хамрагдалт 80 хувь, хоёр дахь тунд хамрагдсан иргэдийн хамрагдалт 38 хувьтай байна. Иймд хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдах ёстойг ЭМГ-аас анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар 9477 иргэн вакциндаа хамрагдаагүй байна.

 

Эхний тунд хамрагдсан 139, хоёр дахь тунд хамрагдсан 22 иргэн халдвар авсан байна. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдсан 161 иргэн халдвар авчээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top