|

Эмнэлэгт 231, гэрээр 469 иргэн эмчлүүлж байна

nomun 2021/06/21 327 0

 

 

Эмнэлэгт 231, гэрээр 469 иргэн эмчлүүлж байна

 

Сүүлийн 24 цагт Орхон аймагт коронавирусний халдварын 22тохиолдол бүртгэгдэж 20 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвар авсан 1763, эдгэрсэн 1076 хүн байна. Мөн ахин нэг хүн халдварын улмаас нас барж аймгийн хэмжээнд нас баралт гурав бүртгэгдлээ. Нас барсан иргэдийн хоёр нь вакцин хийлээгүй, нэг нь файзерын эхний тунд хамрагдсан байжээ. Эдгээр иргэд чихрийн шижин, артерийн даралт, цус бүлэгнэлттэй, суурь хавсарсан өвчтэй байжээ.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 231 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 178 нь хөнгөн, 41 хүн хүндэвтэр, 12 хүний биеийн байдал хүнд байна. Халдвар авсны улмаас ӨЭМТ-ийн хяналтад 469 иргэн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд 342 том хүн, 127 хүүхэд байна.

 

 

Нийт дархлаажуулалтад эхний тунд 64309, хамрагдвал зохих иргэдийн 93.7 хувь, хоёр тунд 58770, хамрагдвал зохих иргэдийн 85.7 хувь нь хамрагдаад байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top