|

Д.Нацагдорж: Мана-4, норов-7 нь олон мянган жилийн өмнөөс алдартай тан

zulaa 2021/06/24 470 0

Д.Нацагдорж: Мана-4, норов-7 нь олон мянган жилийн өмнөөс алдартай тан

 

Хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж АСА станцад ирж, цар тахлын талаар ярилцлаа.

Тэрбээр мана-4, норов-7 тангийн талаар "Энэ хоёр тан нь халдварт өвчин, ханиад, хижиг зэрэг олон өвчний эсрэг үйлчилгээтэй. Гэртээ байсан ч, эмнэлэгт байсан ч эмчийн зааврын дагуу энэ хоёр танг бусад эмтэй ууж болно. Мана-4, норов-7 тан нь хэдэн мянган жилийн өмнөөс алдартай. Хаад ноёд хэрэглэж ирсэн тан юм. "Манба Дацан" эмийн үйлдвэр цар тахалтай тэмцэхээр өнгөрсөн жил түүхий эдийн татан авалтыг сайн хийж, нийт эмийнхээ 50 хувийг ковидын эмчилгээнд зориулан гаргасан" гэлээ.

Д.Нацагдорж эмч ковид нь 9, 10, 11 дүгээр сараас арилах замдаа орно гэж үзэж байна. Тэрбээр цар тахлын үед хөл хорионы дэглэмээ сахиж, бие болон сэтгэлээрээ хөлөө тушиж, хэл амаараа хов живийг тэвчиж, уур цухлыг барих хэрэгтэй хэмээн зөвлөлөө.

Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчнийг үндсэн 8 ангиллаар авч үздэгээс ханиад /дагшуур ханиад, огшрон ханиах, халдварт/ цайвар хаван, уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдол илүүтэй. Эдгээр өвчлөлөөс сэргийлэхийн тулд гэр, ажлын өрөө, анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр агаар сэлгэн, ариутгал хийж, утааны улирал эхэлсэн хотын нөхцөлд агаар цэвэршүүлж, цэвэр агаарт гаран, хүүхдүүдээ агаартай орчинд өсгөх, гарахдаа амны хаалт зүүж, хоол хүнсэндээ шим тэжээлтэй хүнс, амин дэмээр баялаг хүнсний ногоог түлхүү хэрэглэх, шөл, зутан, жимсний шүүс, чанамал, буцалсан халуун аарц зэргийг өдөр тутамдаа, ялангуяа өвлийн улиралд хэрэглэж занших хэрэгтэй аж.

Хэрэв та нэгэнт өвдсөн бол хоол ундандаа адуу, хонины махтай сармистай шөл, бага зэрэг халуун ногоотой шөл, хийцтэй цай, халуун аарц, жимсний шүүс хэрэглэж, хөлөргөх идэвхтэй хөдөлгөөн хийн биеийн хөлсөөр өвчний уурыг гадагшлуулах хэрэгтэй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top