|

Орхон аймагт сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрчээ

nomun 2021/06/28 273 0

 

 

Орхон аймагт сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрчээ

 

Орхон аймагт сүүлийн 24 цагт 80 тохиолдол нэмж батлагдан нийт 2553 боллоо. Эдгэрсэн 59, эмчлүүлж байгаа 993 байна. Нийт эдгэрсэн хүний тоо 1440 байна. Батлагдсан тохиолдлыг байршлаар нь үзвэл, 5 дугаар хороололд хамгийн их буюу 12.6 хувь, гэр хорооллоос Дэнж, Эрдэнэ багт хамгийн их буюу 9.2 хувьтай байна. Өнгөрсөн 3, 4 дүгээр сард халдвар орон сууцны хороололд түлхүү тархаж байсан сүүлийн нэг сард гэр хороололд гарах нь нэмэгдсэн байна.

Энэ сарын нэгнээс хойш батлагдсан 1798 тохиолдлын 62 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, 7 хувь цэцэрлэгийн хүүхдүүд, 16 хувь нь сурагчид, 7 хувь нь тэтгэврийн насных, 2 хувь нь ажилгүй болон оюутан, 1 хувь нь группт байдаг иргэд халдвар авчээ. Иймд хөдөлмөрийн насныхан онцгой анхаарч халдвар, хамгааллын дэглэмээ баримтлахыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдаар БОЭТ-д 227, Ачит эмнэлэгт 58, МСҮТ-ийн дотуур байранд 106 нийт 391 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 326 нь хөнгөн, 48 нь хүндэвтэр, 13 нь хүнд, 4 нь нэн хүнд өвчтөн байна. Гэрийн тусгаарлалтад 602 хүн эмчлүүлж байна.

 

Өнөөдрөөс 12–оос дээш насныхан дархлаажуулалтад харъяа Өрхийн Эрүүл мэндийн төвд хамрагдана.


Санал болгох

Сэтгэгдэл

top