|

Орхон аймагт 84 хүн халдвар авч, 78 хүн эдгэрсэн байна

nomun 2021/06/29 402 0

 

 

Орхон аймагт 84 хүн халдвар авч, 78 хүн эдгэрсэн байна

 

Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 84 тохиолдол батлагдан, нийт халдварын тоо 2617 боллоо. Харин 78 хүн эдгэрчээ. Нас баралт нэмж бүртгэгдээгүй байна.

Эмнэлэгт 387 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 321, хүндэвтэр 47, хүнд 15, нэн хүнд 4 хүн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 650 хүн байгаагаас том хүн 469, хүүхэд 181 байна.

Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын эхний тунд 1106 хүн хамрагдаж нийт хамрагдвал зохих иргэдийн 96.5 хувь, 2 дахь тунд 187 хүн буюу нийт хамрагдвал зохих иргэдийн 87.5 хувь нь вакцин хийлгэжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top