|

Орхон аймагт сургуулийн гурван барилга барьж байна

nomun 2021/06/30 186 0

 

Орхон аймагт сургуулийн гурван барилга барьж байна


Энэ жил Орхон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, дэд бүтцийн 125 ажил хийнэ. Үүнээс 100 ажлын гэрээг байгуулж 91 нь ажлаа эхлүүлжээ. Харин дууссан 24 ажил байна.

Одоогоор, сургуулийн барилга 3, Багийн төвийн цогцолбор 4, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга 2, цэцэрлэгийн барилга 1, хүүхдийн парк, тоглоомын талбай 2, Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн нэг барилга барьж байна.

 

Мөн аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 2, Соёлын төвийн барилга 1, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга барьж байна.Энэ жил цар тахлын улмаас зарим барилгын ажил удааширч эхэлсэн ч хугацаандаа дуусгахаар төлөвлөж байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top