|

Аялалын газрын зурагтай хамт аюулгүй, хариуцлагатай аялаарай

nomun 2021/07/09 287 0

 

Аялалын газрын зурагтай хамт аюулгүй, хариуцлагатай аялаарай


Урин дулаан цаг ирж, аяллын улирал аль хэдийнээ эхэлжээ. Хэдийгээр цар тахлаас үүдэн хилийн чанадад болон зарим орон нутагт аялах, амралтаар зорчих боломж хязгаарлагдмал байгаа ч боломжтой бүс нутгууд руу аялахаар төлөвлөсөн хүмүүс цөөнгүй байгаа биз ээ.

 

Тэгвэл аялагч хэн бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялахад тань аяллын гол хөтөч болох "Монгол орны аяллын газрын зураг” иргэдийн гар дээр очиж байгааг дуулгая.

Голомт банк 2017 оноос эхлэн аялагчдад зориулан "Монгол орны аяллын газрын зураг”-ыг бэлтгэн гаргаж байгаа билээ. Харин энэ удаа халдвар хамгааллын дэглэмээ барин эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөсөн аялагчдадаа зориулан илүү хүртээмжтэй, илүү хэрэгтэй мэдээллийг багтаасан 2021 оны аяллын газрын зургийг шинэчлэн гаргалаа.


Аялалын газрын зурагтай хамт аюулгүй, хариуцлагатай аялаарай

 

Санал болгох

Сэтгэгдэл

top