|

Хоёр мянга гаруй айл хоёр сарын турш халуун усгүй байна

nomun 2021/09/02 154 0

 

 

Хоёр мянга гаруй айл хоёр сарын турш халуун усгүй байна

 

"Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдыг орон сууцаар хангахУурхайчин 2,3 дугаар хорооллын барилгын ажлын явцадЭрдэнэт хотын 1, 2 дугаар хорооллын айлуудын хэрэглээний халуун усыгтүрхязгаарласанбайна.Тус ажлыг "Тавин лан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр сарын турш 2000 гаруй айл хэрэглээний халуун усгүй байгаа юм. Засварын ажил ийнхүү удааширч байгаа нь ажиллах боловсон хүчингүй, бараа, материал нь гааль дээр гацсан зэрэг шалтгаан байгаа аж. ИймдЭрдэнэт үйлдвэрТӨҮГ-ынтөлөөлөл, аймгийн удирдлагууд газар дээр нь очиж гүйцэтгэгч компанийн ажилтай танилцлаа. Энэ үеэр аймгийнудирдлагууд "Эрдэнэт үйлдвэр харилцан зөвшилцөлгүй шугам хоолой тавих ажлыг эхлүүлсэн” хэмээнбуруутгахад Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ынЕрөнхий захирал Х.Бадамсүрэн "Зөвхөн Уурхайчин хорооллын шугам сүлжээний улмаас нэг, хоёрдугаар бичил хорооллын айлуудын халуун ус тасраагүй, Эрдэнэт хотын 40 гаруй жилийн насжилттайдулааны шугам сүлжээг шинэчлэхтөслийнажил хийгдэж байгаа нь үүнд бас нөлөөлсөн хэмээн өмнө нь онцолсон юм.

Шинэ шугамын бүтээн байгуулалт, хуучин шугам сүлжээ засварлах ажил хоорондоо уялдаа холбоогүй хийгдэж байгаа нь ийнхүү олон нийтийн эрх ашгийг хохирооход хүргэжээ."ТавинЛан”ХХК 9 сарын 6-наас 48 цагийн зогсолт хийж нэг, хоёрдугаар бичил хорооллын айлуудыг халуун уснышугамдхолбоно гэж амлалаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top