Орхон аймагт дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон сургуулийн хана, шал цөмөрчээ

 

Орхон аймгийн 17-р сургуулийн хана,тааз, шал цөмөрч аюултай нөхцөл байдал үүсжээ. 2017 онд ашиглалтад орсон уг барилгад хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин засвар үйлчилгээ хийсээр иржээ.

Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас хана тааз, шөл цөмөрч 280 хүүхдийн цогцолбор сургууль цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тухай erdenetlife цахим хуудсанд мэдээлжээ.

Дөрөвхөн жилийн настай барилга барьсан "Урагшлах”ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай сургуулийн удирдлага хэллээ.