|

Хотын төвийн зарим газрыг дахин төлөвлөнө

nomun 2021/09/13 25 0

 

Хотын төвийн зарим газрыг дахин төлөвлөнө

 

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурлын үеэр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Эрдэнэт хотын төв хэсэгт дахин төлөвлөлт хийх байршлуудыг танилцууллаа.

Тодруулбал, Уурхайчин багт Тамир зочид буудлын урд хэсэгт байрлах гараашийн зориулалтаар ашиглаж буй 1.3 га, Цагаанчулуут багийн 7А орон сууцны хорооллын баруун хэсэгт буюу гэр хорооллын 49-53 дугаар гудамжны 11.9 га, Говил багийн Дэнж, Хонхор хэсэгт дахин төлөвлөлт хийх ажээ. Үүнийг хийхийн тулд төр, хувийн хэвшил, иргэд хоорондын хамтын гэрээ байгуулна.

Дээрх хурлын үеэр мөн хотын төвд байрлаж байгаа гараашуудыг эмх цэгцэнд нь оруулах зорилгоор стандартад нийцсэн, хотын өнгө үзэмжид тохирох барилгын төсөл санаачлах хувь хүн, иргэдтэй хамтран ажиллах боломжтойг мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top