|

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид гурав дахь тун вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ

nomun 2021/09/13 26 0

 

 

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид гурав дахь тун вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ

 

ЭМЯ-наас "Эрдэнэт үйлдвэр”-т 7000 тун вакцин нийлүүллээ. Үүнээс 5000 орчмыг уурхайчдад хийх юм. Үлдсэнийг нь уурхайчдын ар гэрийхэнд сайн дурын үндсэн дээр хийхээр төлөвлөжээ.

Гурав дахь тунг хийхдээ дөрвөн газарт шуурхай зохион байгуулж, захиргааны ажилтнуудаас эхэлж хийсэн байна. Вакцинжуулалт тав дахь өдрөө үргэлжилж байна.

Эрдэнэт үйлдвэр нь 6000 гаруй ажилтантай. 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн нэг ажилтнаас коронавирусний халдвар илрэхэд тухайн хэсгийн ажилтнуудыг гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа тул хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй байгаа юм. Иймд бүх ажилчдаа гурав дахь тунд шуурхай хамруулж байгаа ажээ.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top