|

Дэлхийн хамгийн этгээд гэрлэлтүүд

namuunaa 2015/07/31 2290 0
Дэлхийн түүхэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гэрлэлт нь энгийн зүйлд тооцогддог. Гэхдээ үүний хажуугаар өвөрмөц, хэвийн бус гэж болохоор гэрлэлтүүд түүхэнд болдог байжээ. Ингээд бид та бүхэндээ эдгээр сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

1. Полиандр

01Полиандр — нэг эмэгтэй олон эрчүүдтэй гэрлэхийг хэлнэ. Гэхдээ энэ нь маш ховор тохиолддог зүйл бөгөөд орчин үед энэ төрлийн гэрлэлт цөөхөн хэдэн газар л уламжлал болон үлджээ. Уг гэрлэлтийн гол зорилго нь гэр бүлээ болон хөрөнгө мөнгөө хадгалан үлдэхэд чиглэгддэг юм байна. Ихэнхидээ ах дүүс хамтдаа нэг эмэгтэйтэй гэрлэдэг байсан бөгөөд дараа нь хамтран ажиллаж, амьдардаг байжээ. Ийм гэр бүлээс төрсөн хүүхдүүд хамгийн ахмадыг нь "аав” гэж дуудаж бусдыг нь "ах”гэдэг байна.


2. Левират болон сорорат

02Энэ бол гэр бүлүүдийн хоорондох гэрлэлт гэхэд болно. Левират бол эрчүүд нас барсан ахынхаа эхнэртэй гэрлэхийг хэлнэ. Сүүлд төрсөн хүүхдүүдийг нь ч анхны эцгийнх нь хүүхэд гэж үздэг бөгөөд Хойд болон Өмнөд Америк, Африк, Энэтхэг болон Австралид энэ уламжлал бий. Харин сороратад нас барсан эхнэрийнх нь оронд түүний хамаатны эгч, дүүг санал болгодог байна. Зарим уламжлалд анхны эхнэр нь үр тогтоох боломжгүй бол хамаатных нь эмэгтэйтэй суулгадаг ажээ.

3. Түр хугацааны гэрлэлт

03Эртний лалын шашинтан орнуудад түр хугацааны гэрлэлт нэлээд алдартай байжээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо тодорхой хугацаатай гэрээ байгуулж, гэрлэдэг байсан байна. Энэ уламжлалд хэд хэдэн хорих зүйл байдаг бөгөөд үүнд: эмэгтэй зөвхөн мусульман эртэй гэрлэх бол,  эрчүүд нь  зөвхөн ухаалаг мусульман эмэгтэйтэй гэрлэх ёстой байжээ. Орчин үед Иранд биеэ үнэлэгчдийг нуух зорилгоор энэ төрлийн гэрлэлтийг зохион байгуулдаг болсон байна


4. Сүнсний гэрлэлт

05Дэлхийн нэлээд хэдэн оронд хоёр нас барсан хүнийг гэрлүүлэх тохиолдол бий. Хятадад эрэгтэй хүн нас барвал нас барсан эмэгтэй хүний хажууд оршуулдаг байсан бөгөөд энэ нь түүнийг уйдаахгүй байх зорилготой гэнэ. Хятадад дүү нь ахынхаа дараа гэрлэх хэрэгтэй байдаг учир хэрвээ том ах нь нас барсан тохиолдолд түүнийг өөр нэгэн нас барсан эмэгтэйтэй гэрлүүлдэг байжээ. Үүнээс гадна Суданы "нуэр” болон "атут” омгийнхны дунд энэ уламжлал бий.

5. Олон эхнэртэй гэрлэх

04Жон Хамфри Нойес хэмээх залуу Нью-Йоркт нэгэн сонирхолтой гэрлэлтийг нэвтрүүлсэн байна. Тэрээр эрэгтэй хүн олон эмэгтэй хүнтэй гэрлэсэн байх ёстой гэж үздэг бөгөөд эхнэрүүд нь түүнийг хардах харамлах ёсгүй гэжээ. Мөн эмэгтэй бүр нөхрийнхөө хүслийг хангах хэрэгтэй гэсэн байна. Энэ гэрлэлт 30 гаруй жилийн турш хэрэгжиж байжээ.


6. Девадаси

06Өмнөд Энэтхэгт залуу эмэгтэйг бурхан эсвэл сүмтэй (түүнийг төрөхөөс өмнө ч аль хэдийн гэрлүүлсэн байх нь бий) гэрлүүлдэг байжээ. "Девадаси” гэдэг нь "бурхны зарц” хэмээн орчуулагддаг бөгөөд тэд бурханд зориулж өглөө, орой бүжиглэж дуулах ёстой юм байна. Мөн өөрийн сүмд зориулж хандив цуглуулах ёстой ажээ. "Девадаси” эмэгтэйчүүдийг сүүлд бурхан эсвэл сүмтэй биш харин шашны санваартан, ламтантай суулгадаг болсон байна.


7. Хүүхдийн гэрлэлт

07Орчин үед хүүхдийн гэрлэлтийг хууль бус, ёс зүйд нийцэхгүй хэмээн үздэг болсон. Гэвч дундад зууны үед Европт эмэгтэй хүүхдүүд 12 наснаасаа эхлэн гэрлэдэг байжээ. Учир нь тухайн үед дундаж наслалт нэлээд бага байсан юм. Хэдийгээр Европт хүүхдийн гэрлэлтийг хэрэгжүүлэхээ больсон ч зарим хөгжиж буй улс орнуудад энэ уламжлал байсаар л байгаа ажээ.


8. "Tongqi”

08Хятадад эрчүүд нь заавал эхнэртэй болж, өв залгамжлагч төрүүлэх хэрэгтэй бөгөөд тус улсад ижил хүйстнүүдэд бусад орныг бодвол нэлээд дургүй юм байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зам нь ижил хүйстэн залууг энгийн эмэгтэйтэй гэрлүүлэх ажээ. Хятадын секс судлаачдын хэлж байгаагаар Хятадын нийт ижил хүйстнүүдийн 90% орчим хувийг "Tongqi” гэрлэлтээр гэрлүүлсэн байна. Гэвч үүний сул тал нь гэрлэж буй эмэгтэй нь нөхрийнхөө хэн болохыг мэддэггүй бөгөөд хожим нь мэдэхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, бэлгийн таашаал дээр нэлээд асуудал тулгардаг байна.

9. Урд насны гэрлэлт

09Кот-д’Ивуар дахь "бауле” омгийнхон хүн бүр урд насандаа хэн нэгэнтэй гэрлэсэн гэж үздэг байна. Энэ нь "блоло биан” буюу нөгөө ертөнцийн залуу, "блоло бла” буюу нөгөө ертөнцийн эмэгтэй гэсэн утгатай ажээ. Мөн гэр бүл салалт, гэр бүлд үүсэж буй асуудал нь нөгөө ертөнцөд буй эхнэр, нөхрийн хардалтаас болдог итгэдэг байна.

10. Ижил хүйстний гэрлэлт

10Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг саяхнаас дэлхийн ихэнхи улс орнуудад зөвшөөрөгдөх болсон ч олон зуун жилийн тэртээ ч гэе, лесби хүмүүс байсан бөгөөд тэд ч мөн гэрлэдэг байжээ. Вавилон, эртний Египетийн уран зохиолд ижил хүйстний талаар дурддаг байна. Түүнчлэн Эртний Ромын удирдагч Нерон тайгантай гэрлэж байжээ.

Эх сурвалж: www.saak.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top