|

Т.Банзрагч: Цэцэрлэгт хүрээлэндээ 5000 мод тарина

nomun 2021/11/09 638 0

 

Т.Банзрагч: Цэцэрлэгт хүрээлэндээ 5000 мод тарина


Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн ажилтан Т.Банзрагч 7 жилийн өмнө Баянцагаан багт хашаа байшин авч"Хашаандаа сайхан амьдрах”зорилт тавьжээ. Тэрээр алслагдсан багт хүн хэрхэн сайхан амьдарч болдогыг харуулахыг зорьж хашааныхаа төлөвлөлтийг гаргаснаар тохижуулж эхэлсэн байна. Юуны өмнө хүүхдийн тоглоомын талбай, жимсний мод, бут, жорлонгоо тав тухтай байхаас ажлаа эхэлсэн ажээ.

Т.Банзрагч хэлэхдээ,"Өрхийн хэрэгцээний 0.7 га газрыг сайн зохион байгуулалт, төлөвлөлтөөр тохижуулсан ч сүүлдээ багаддаг юм байна. Иймд дахин газар авч цэцэрлэгт хүрээлэн барихаар ажлаа эхлүүлээд байна. Цэцэрлэгт хүрээлэн гэдэг бол цэцэг, модны хүрээлэн л байх ёстой. Цементэн шал, төмөр хашлагаас татгалзаж байгаа. Энэ бүтээн байгуулалтад их мөнгө орох ч хүн болж төрсөн, байгаль дэлхийн"бүтээгдэхүүн”гэдгээ санаж үүнийг хийхийг зорьж байна. Эх дэлхий гэдэг бол Ногоон л байх ёстой. Харамсалтай нь хүн бүр үүнийг ойлгохгүйгээр маш хэрцгийгээр сүйтгэж байна. Ногоон дэлхийг цогцлооход миний хувь нэмэр бага ч гэсэн байгаасай гэж бодож цэцэрлэгт хүрээлэндээ хамгийн багадаа 5000 мод тарина”гэсэн юм.

 

Тэрээр амьдралынхаа зарчмыг хөдөлмөрч, цэвэр байдал хэмээн тодотгож байлаа.













Санал болгох

Сэтгэгдэл

top